Шахмал түлш хэрэглэж эхэлсэн жилээс хойш угаарын хийн цочмог хордлого даруй 50 дахин өсжээ

0

Улаанбаатарчууд дулаан өвөлжихийн тулд гэртээ түүхий
нүүрс түлэхээ больж, шахмал түлш хэрэглэсээр даруй
ТАВАН жилийг ардаа үдлээ.
2019 оноос хойш утааг арилгах “түлшний” шийдэл хэрэгжив.
Энэ хугацаанд юу өөрчлөгдөж, ямар үр өгөөжийг та
бидэнд өгсөн бэ?
Харамсалтай нь шахмал түлш хэрэглэж эхэлсэн
жилээс хойш угаарын хийн цочмог хордлого даруй
50 дахин өссөнийг дараах графикаас харж болно.

Сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог
хордлогын тохиолдол 9,009 бүртгэгдэж, 103 хүн амь насаа
алдсаныг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-
оос мэдээлсэн.
Улсын хэмжээнд 2017-2023 оны байдлаар угаарын хийн
хордлогын тоон мэдээлэлд Нийгмийн Эрүүл Мэндийн
Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн судлаачид дүн шинжилгээ
хийжээ.
Тус дүн шинжилгээнд дурдсан онцлох мэдээллийг тоймлон xүprэe.

Угаарын хийн хордлогын 7,471 тоон мэдээлэлд
боловсруулалт хийсэн байна. Тандалтын тоон мэдээллээс харахад угаарын хийн цочмог хордлого жил ирэх тусам есех хандлагатай байгаа юм.
2019 онд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнтэй
холбоотой тохиолдлын тоо ихсэж, тандалт сайжирсныг дурджээ.
Угаарын хийн цочмог хордлогод өртсөн иргэдийн
дундаж нас 24-25 байсан.

  • Хамгийн өндөр нас 110
  • Хамгийн бага нас 5 хоногтой нярай угаарын
    хийн хордлогод өртсөн байна.
    Угаарын цочмог хордлогод 0-9 насны хүүхдүүд илүү
    их өртсөн. Хордлогод өртсөн иргэдийн биеийн
    ерөнхий байдал 36 хувь нь хөнгөн байгаа бол 31.4 хувь нь дунд, 29.3 хувь нь хүндэвтэр гэж тус тус оношлогдсон.
    Биеийн ерөнхий байдал хөнгөн гэж эрэмбэлэгдсэн
    тохиолдолд гэртээ эмнэлгийн тусламж авч үлдсэн.
    Харин дунд, хүндэвтэр эрэмбэлэгдсэн иргэдийг
    түргэн тусламжаар эмнэлгийн байгууллага руу
    шилжүүлсэн бөгөөд нас баралтын тохиолдлыг авч
    үзвэл 93 хувь нь гэрийн нас баралт ба эмнэлгийн
    тусламж үйлчилгээ авч чадахгүй амь насаа алдсан
    байна.
    График2: Хордлогод өртсөн иргэдийн биеийн
    байдал (2023)

Угаарын хийн цочмог хордлого Улаанбаатар хотод
хамгийн их (90 гаруй хувь) бүртгэгдсэн ба дүүргээр
задлан авч үзэхэд Сонгинохайрхан дүүрэгт
хамгийн их тохиолдол гарсан.
Тандалтаар 2022 онд нас баралтын нэг тохиолдол бүртгэгдсэн бол 2023 оны эхний гурван сарын
байдлаар 21 тохиолдол байна.
Хүснэгт1: Угаарын хийн цочмог хордлого байршлаар (2023)

УГААРЫН ХИЙД ХОРДОЖ АМЬ НАСАА АЛДСАН
ТОХИОЛДЛУУД

” УГААРЫН ХИЙН ТӨХӨӨРӨМЖ ТАНЫ АМЬ НАСЫГ
АВРАХ ТОМ ХЭРЭГСЭЛ ГЭДГИЙГ ДАХИН ДАХИН ЗАХЬЯ”
Угаарын хийн хордлогын гол шалтгаан ба урьдчилан
сэргийлэлтийн талаар НЭМҮТ-ийн Хор судлалын шуурхай
удирдлагын албаны дарга Б.Баттүвшинтэй ярилцсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Манай улс -40 градусаас +40 хүртэл
халдаг хуурай амьсгалтай.
Өвлийн улиралд түлш түлэх зайлшгүй шаардлага бий.
Сүүлийн долоон жилийн хугацаанд 7,100 гаруй хүн угаарын хийн хордлогод өртсөн гэх тоон мэдээ гарсан.
Анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Тухайлбал

  • Яндангаа хөөлөөгүй,
  • Яндангийн сойлтыг хаасан,
  • Мэдрэгч тоног төхөөрөмж байхгүй,
  • Зуухны битүүмж алдагдсан,
  • Галлагааны дэс дараалал алдагдсан зэргээр цочмог
    угаарын хийн хордлого бүртгэгджээ.
    Иргэдийн зүгээс “Тог их иддэг”, “Муухай дуутай” гэх
    шалтгаанаар угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг
    салгачихдаг. Яг үнэндээ энэ төхөөрөмж утас цэнэглэхээс ч бага тог иддэг. Тиймээс 24 цагийн турш тасралтгүй ажиллуулахыг зөвлөе.
    Нийт 10,000 хүн амаар тооцвол 225 хүн угаарын хийн улмаас нас барсан байна.
    Хот төлөвлөлттэй холбоотойгоор Улаанбаатарт угаарын хийн хордлого хөдөө орон нутгийнхаас илүү бүртгэгдэж буй.
    Өөрөөр хэлбэл 3.5 сая хүн амын 1.5 сая нь нийслэлд
    төвлөрч амьдарч байна. Үүний зэрэгцаэ гэр хороолол
    зонхилсон байдаг тул хордлогын тоо бусад аймгуудаас өндөр гарч буй” гэв.
  • ШАХМАЛ ТҮЛШ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ГОЛ
    ШАЛТГААН БОЛЖ БАЙНА УУ?

Энэ талаар тодруулахад “Нягтаршуулж, угаагаад гаргасан
түлшийг хэлж байгаа. Түүхий нүүрс гаднын ямар нэгэн
хольцтой байдаг.
Хэрвээ хувцас нь хиртэй байвал заавал угаалгын нунтгаар
угааж арилдаг. Харин шахмал түлш нь гаднах бохирдлыг нь аваад цэвэрлэсэн буюу шахмал нүүрс төрөгч болж байгаа юм. Хорт нөлөөгөөрөө түүхий нүүрс илүү.
Шахмал түлш түлж байгаа учраас зуухаа солих
шаардлагатай. Яагаад гэвэл энэ төрлийн түлш өндөр
температурт халж, дулаанаа барих зориулалттай.
Цочмог хордлогод өртөхөд

  • толгой эргэх
  • бөөлжих
  • гар салгалах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
    Тухайн хүний бие физиологиос хамаараад харилцан адилгүй.
    Дээрх шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол яаралтай түргэн тусламжид хандаарай. Мөн халуун бүлээн ус уух, цэвэр агаарт гарч, эх үүсвэрээс хол байх шаардлагатай.
    Угаарын хийн төхөөрөмж таны амь насыг аврах том хэрэгсэл гэдгийг дахин дахин захья ” хэмээв.

Эх сурвалж: ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *