Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт эерэг төлөвтэй ч төсвийн зардал давж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна

0

Дэлхийн банкнаас энэ оны эхний хагаст гаргасан тайландаа Монголын эдийн засгийн энэ оны ерөнхий төлвийг 4.8 хувиар өсөх төлөвтэй байна хэмээн таамаглаж байснаас өнөөдрийн байдлаар 5.3 хувийн өсөлттэй байгаа бөгөөд ирэх онд 6.5 хувьд хүрнэ гэжээ.

Уул уурхайн салбарын хөгжлийн өсөлт, хувийн хэрэглээ нэмэгдэж байгаа дээр төсвийн зардал тэлснээр хөдөө аж ахуйн салбарын уналтыг нөхөх зэрэг хүчин зүйлс нөлөөлнө гэж байв. Мөн зэсийн уурхай болон Оюу Толгойн олборлолт нэмэгдсэнээр ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ хэмээн төсөөлж байна. Шинэ тайланд дурдсанаар манай улсын эдийн засгийн идэвхжил 2024 оны эхний хагас жилд тогтвортой байсан ч энэ үеэс 5.7 хувиар өссөн бөгөөд сүүлийн улиралд ч мөн тогтвортой хадгалагдаж байна гэв.

Гэвч дотоод эрэлт эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн ч үүнтэй холбогдох импортын зардал эрчимжиж, уул уурхайн экспортын орлогоос давснаар төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байна хэмээн тодорхойлжээ.

Дунд хугацаандаа эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг буюу 2026 онд 6.0 хувь байх төлөвтэй байна хэмээн тамаглалаа. Оюу Толгойн алт, зэсийн олборлолт 2025 онд огцом тэлсний дараа уул уурхайн салбарын үйлдвэрлэл тогтворжих юм бол худалдаа болон бусад үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын эдийн засгийн өсөлт голлон дэмжигдэх төлөв ажиглагджээ.

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын зардлууд өсөлтийг нэмэгдүүлж, энэ нь эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байна гэв. Төсвийн зардал хүлээгдэж байснаас давж, инфляцын дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болзошгүй байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж, Монголд ядуу, эмзэг бүлгийн өрүүдийн хувьд эдийн засгийн томоохон эрсдлийг бий болгож болзошгүй. Мөн геополитикийн нөхцөл байдал хурцадвал түлш, шатахууны үнэ өсөж, импортын гаралтай инфляци нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх, цаашлаад импортын төлбөрийг нэмэгдүүлэх эрсдэл бий хэмээн Дэлхийн банкны 2024 оны эцсийн тайланд дурджээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехин Ли хэлэхдээ “Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь гадны хүчин зүйлийн нөлөөлөлд өртөмтгий болгож байна. Иймд эдийн засгаа төрөлжүүлж, сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой” гэв.

Азийн хөгжлийн банкнаас 2024 оны эхний хагаст нүүрсний экспорт өмнөх үеийнхээс 37.6 хувиар өссөн нь төсвийн орлого нэмэгдсэн нь үйлчилгээний салбаруудын өсөлтөд тэр дундаа ачаа тээврийн салбарт өсөлт гарахад нөлөөлсөн гэжээ. Харин хэрэглээний үнийг ирэх онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байна хэмээн таамагласан нь анхны төсөөллөөс доогуур байгаа бөгөөд ирэх онд 7.2 хувьд хүрэх төлөвтэй байгааг онцоллоо.

Эдийн засгийн өсөлтийг бууруулж болзошгүй эрсдлээр БНХАУ- руу гаргах манай улсын түүхий эдийн экспортын эрэлт буурч болзошгүй гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *