Д.Бямбасүрэн: Сонгууль өнгөрөөд зургаахан сар болж байхад “Засгийн газрыг огцруулна” гэдэг асуудал тавьдаг нь их сонин байна

0

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ тогтолцоогоор сонгуулийг явуулж, 126 гишүүн сонгогдсон. Үүний дараа хамтарсан Засгийн газар байгуулаад 100 гаруй хонож байна. Энэ тогтолцоо хэр зөв ажиллаж байгаа талаар болон Үндсэний баялгийн сангийн хуулийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр, “Эвсэлийн Засгийн газар байгуулагдсанаар шинэ амьсгаа авч байна гэж би харж байгаа. Баялгийн сангийн эсрэг тэмцэл бол зөвхөн монголын бус Монголын олигархууд дээр нэмэх нь гаднын шинэ колончлогчдын ашиг сонирхлын эсрэг тэмцэл яваад байна шүү дээ. Одоогийн байдлаар манай Монгол орны нийгэм олигархуудын ноёрхолтой камиталист нийгэм болсон. Уг нь хүмүүнлэг иргэний ардилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуулиндаа тунхагласан. Манай улсын эдийн засгийн 93 хувийг уул уурхай эзэлж байгаа. Уул уурхайн баялгийг хамгаалахын төлөө тэмцдэг байх ёстой. Төрийн хатуу гараар ард түмнээ чиглүүлж өөрчлөхгүй бол тэд өөрсдөө хэзээ ч би баялгаа, орлогоо хуваалцья гэхгүй.

Сонгууль өнгөрөөд зургаан сар л болж байна шүү дээ. Өмнөх 20, 30 жил угсарсан асуудлууд, хээль хахууль, авлига, шударга бус үйлдлүүдтэй тэмцэж эхэлж байхад нь Засгийн газрыг огцруулна гэдэг асуудал тавьдаг нь их сонин байна. Үндсэн хуулиа барьчхаад өнөөдөр ард түмнийхээ эсрэг, баялгийг ард түмэнд хуваарилахын эсрэг зүйлийг Үндсэн хуулийн нэрийн дор хийж байгаа нь арчаагүй санагдаж байгаа. Жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс үүнийгээ эргэж нэг харвал зүгээр л гэж бодох юм” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *