Оростой өргөн, Хятадтай нарийн царигаар холбогдохыг хуульчилна
- Уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавих тохиолдолд тухайн орны царигтай ижил төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барихаар Засгийн газраас санал авах шатандаа явж байна.
- Тун энгийн үгээр тайлбарлавал, юань авч явчихаад Орост наймаа хийнэ, рублиэр Хятадад бараа авна гээд зүтгээд байгаатай адил тул худалдааны гол түнш хөрш оронтойгоо саадгүй тээвэр хийхэд энэ хууль туслах аж.
УИХ-ын нэр бүхий гишүүд ОХУ-тай залгах төмөр замаа өргөн царигаар, харин БНХАУ-тай нийлэхийг нь нарийн царигтай байх хуулийн төслийг санаачлан боловсруулж байна.
Царигаас болж уул уурхайн ашигт малтмал, түүхий эдээ тээвэрлэх төмөр замаа хангалттай удаан гацааж “эх орноо хорлосон” тул энэ асуудлыг бүрэн цэг тавьж хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулна гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ярилаа.
Тун энгийн үгээр тайлбарлавал, юань авч явчихаад Орост наймаа хийнэ, рублиэр Хятадад бараа авна гээд зүтгээд байгаатай адил тул худалдааны гол түнш хөрш оронтойгоо саадгүй тээвэр хийхэд энэ хууль туслах аж.
Наушкиас Эрээн хүртэлх төмөр зам өргөн царигаар явж байгаа. Тэгэхээр уг салаалсан буюу огтлолцсон тохиолдолд өргөн царигаар төмөр зам барина гэсэн заалттай. Хэрэв уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавибал ямар царигаар тавихыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж заасан. Тиймээс энэхүү заалтыг Засгийн газар шууд хэрэгжүүлдэг байх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавих тохиолдолд тухайн орны царигтай ижил төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барихаар Засгийн газраас санал авах шатандаа явж байгаа.
ОХУ-аас БНХАУ руу шууд транзит ачаа гарлаа гэж бодоход хамгийн гол нь нэмүү өртөг нь тухайн уурхайд буюу Монголд бодитой үлдэхээр тооцож байгаа юм. Тэр зангилаа дээр нэмүү өртөг нь Монголд үлдэх боломжийг хангаж байгаа ийм л зохицуулалт гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад бодлогод чухал нөлөө үзүүлнэ гэлээ.