“Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой маргаанд давж заалдана”

0

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал боллоо.

Тодруулбал, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Ариг банк”, “Чингисхаан банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Капитрон банк”, “Хас банк” ХХК болон “Богд банк”, “Голомт банк”, “Төрийн банк” ХК-ууд нь иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шхимтгэлийг ижил хэмжээгээр буюу нэг хувиар тогтоосон нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй маргаан үүссэн юм.

ШӨХТГ-аас нэг хувь авч байгааг хууль бус гэж үзсэн акттай холбоотой маргааныг ийнхүү шүүхээр хэлэлцсэн байна. Шүүх хурлаар банкны талд шийдвэр гарчээ.

Уг асуудалтай холбоотойгоор хуульч О.Батхүү “Шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Ямар ч үндэслэлгүй буруу шийдсэн гэж үзэж байна. Шүүхийн захирамжийг гардан авсны дараагаар давж заалдана” хэмээв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *