Ө.Сумъяабаатар “Санаа зовох хэрэггүй төв шийдсэн” хэмээн согтуу бичсэн чат цахим сүлжээнд дэлгэгджээ

0

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр дүүргийн ИТХ хуралдаж, найман үндэслэлээр ажлаа хийх чадамжгүй гэж үзээд огцруулах шийдвэр гаргасан. Маргааш нь буюу гуравдугаар сарын 30 ны өдөр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Ө.Сумъяабаатарыг суудлаас нь буулгасан юм. Харин захирамж гарсан даруйд БГД-ийн намын хорооны дарга УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хөдөлгөөнд орж дүүргийн намын хороог нэн даруй хуралдуулах үеэрээ нэгэн ноцтой зүйл ярьсан нь олон нийтэд цацагдсан.

“Ж.Ганбаатар “Намын дарга Л.Оюун-эрдэнэ, Намын ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын хорооны даргатай миний бие өчигдөр уулзсан. Д.Сумъяабазар хотын дарга энэ асуудлуудыг бүгдийг нь ойлгоод гаргаж байгаа шийдвэрээ татаж байгаа. Ирэх 1 дэх, 2 дахь өдрөөс эхлээд энэ шийдвэр хэрэгжиж эхлэхгүй бол би намын гишүүддээ буцаад хандана” гэжээ.

“Оргил”-ын тодотголтой Ж.Ганбаатар гишүүн өөрийн утсан хүүхэлдэй гэгдэх Баянгол дүүргийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатарыг буцааж томилохын тулд намын удирдлагуудтайгаа нийлэн энэ мэт булхай хийж яваа нь олон нийтийн бухимдлыг ихэд төрүүлж байна.

Харин нөгөө талд Ө.Сумъяабаатар өөрийн ирээдүйг бурхандаа даатгачихсан аятай архидан согтуурч, амар тайван зугаалж яваа бололтой. Өнөөдөр цахим сүлжээнд Засаг дарга асан Ө.Сумъяабаатар болон түүнийг огцруулсан хотын даргын захирамжийг эсэргүүцэж суулт зарлаад байсан ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран нарын чат дэлгэгджээ.

Засаг дарга асан Ө.Сумъяабаатар “Санаа бүү зовуруж өв шиыдсэн” /Санаа бүү зов төв шийдсэн/ гэсэн байна.

Харин ИТХ-ын төлөөлөгч, Ж.Ганбаатарын зөвлөх П.Өлзийнаран “Юу солиороод байгаа юм. Сумъяабазар даргатай хагас бүтэн сайнд уулз гэсэн яасан. Хэмээн тун бухимдангуй” бичжээ.

Үүнээс харахад Баянгол дүүргийн засаг даргын суудал Ө.Сумъяабаатарт биш УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт тун чухал бололтой юм.

Ташрамд дурдахад Ө.Сумъяабаатар нь дүүргийн намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын заавраар дүүргийн төсвөөс 25.9 сая төгрөг гаргаж намын даргынхаа гар хөл болсон хүмүүсийг Дубай хотноо тансаглуулсан. 2022 оны эцэс гэхэд гадаад томилолтын зардлыг төсвийн 155,336,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил нэрээр намрын ногоон өдрүүд арга хэмжээг зохион байгуулахдаа төмөр замаас 1000 машины зогсоолыг нийгмийн хариуцлага гэж үнэ төлбөргүй ашигласан ч ногоочдод түрээсэлжээ. Арга хэмжээнд оролцсон 110 гаруй ногоочдоос тус бүрээс нь 500 мянган төгрөгийн давхар түрээс авч төрийн нэр барин нийт 50 сая төгрөгийн луйвар хийж зохион байгуулсан хүмүүстэйгээ хуваан завшсан.

Зочин төлөөлөгч хүлээн авах зардлаас нэр бүхий этгээдийн хувийн данс руу эдийн засгийн ангилал зөрчиж 4 сая төгрөг шилжүүлжээ.

Багш нарын зөвлөгөөн нэрээр 15,7 сая төгрөгийн модон эдлэл, 9,2 сая төгрөгийн цаасан уут буюу нийт 25 сая төгрөг зарцуулсан байна. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй захиран зарцуулах тухай холбогдох хуулийг зөрчсөн түүний олон үйлдэл аудитын дүгнэлтээр нотлогдсон гэх мэт найман үндэслэлээр огцорсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *