“Гацуурт”-ын гэгддэг Л.Чинбат хэвлэл мэдээллийн байгууллагуудтай дайн зарлаж эхэлжээ

0

Гацуурт”-ын  гэгддэг Л.Чинбат хэвлэл мэдээллийн байгууллагуудтай дайн зарлаж эхэлжээ. Тэрээр одоогоор SBN телевиз болон Товч.мн мэдээллийн сайтуудыг шүүхэд өгсөн байна. 

Товч.мн сайт “Гацуурт”-ын Л.Чинбатыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хэдэн төгрөгийн зээл авсан, өрөө төлсөн үү? хэмээн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас тодруулга авч, нийтэлсний төлөө шүүхэд өгчээ.

Харин SBN телевизийн Мэдээний албаны дарга Д.Мягмартогтохыг мөн цахим хуудаст түүнтэй холбоотой Тариалан эрхлэлтийг дэмжин сангаас зээл аваад, төлдөггүй талаар хөндөж, бичсэний төлөө шүүхэд өгчээ. 

Сануудахад, 2019 онд одоогийн ЭЗХ-ийн сайд, тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулган дээр “Тариалан эрхлэх сангийн 230 тэрбумын талыг нь зөвхөн нэг хүн/ “Гацуурт”-ын Л.Чинбат/ 20 гаруй охин компаниараа авдаг нь шалгалтаар илэрсэн” талаар ярьж байсан билээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *