Х.Нямбаатар: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 7242 их наяд шаардлагатай

0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх
хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ
үеэр тус тогтоолын төслийг санаачлагдаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр асуулт асууж,
хариулт авлаа.
Тэрбээр “Ерөнхий суурь эдийн засгийн системийг ямар үзэл санаагаар авч явж байгаа вэ.
Зүүний чиг баримжаатай социалист эдийн загийн тогтолцоогоор явбал төрийн алба, төрийн
өмчит үйлдвэрийн газрууд байдгаараа байна. Барууны чиг баримжаатай эдийн засгийн сууринд
тулгуурлавал хотын захиргаа нь зохицуулах ёстой ажлаа хийгээд аж ахуйн нэгж иргэдийн
оролцоог хангаж явна гэсэн үг.
Нийслэлийн өөрийн орлого, улсын төсвөөс баталж өгсөн төсөв нь 5.3 их наяд төгрөг байгаа.
Цаашдаа эдийн засгийн бааз суурийг тодорхойпох систем яаж явах вэ. 2040 оны ерөнхий
төлөвлөгөөг биелүүлэхэд ямар хууль эрх зүйн орчныг хөндөх вэ. Үүнд хийсэн тооцоо судалгаа
байна уу” гэв.
Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатарыг хотыг парламент,
олон нийт хамтдаа ойлгох хэрэгтэй байна. Маш олон төсөл эхлүүлсэн боловч нэгдсэн эрэмбэд
оруулаагүй, ТЭЗҮ нь зөрчихсөн байгаа. Газарт булчихсан шугамаа шинэчилж, хөрөнгө оруулалт
хийнэ гэвэл хоёр тэрбум ам.доллар хэрэгтэй. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд
төлбөрийн тэнцэл дээр алдаа гардаг.
Төслүүдийг хэрэгжүүлэхэд багадаа 70 орчим тэрбум ам.долларын шаардлага Улаанбаатар
хотод төвлөрчихсөн байгаа. Улсын төсвөө хүлээгээд 70 тэрбум ам.доллар босгоно гэвэл
Улаанбаатар хот 30 жил хэвээрээ байна. Засгийн газраас ирэх хаврын чуулганд бизнес, хөрөнгө
оруулалтын таатай орчныг бүрдүүлэх байдлаар татвар, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт,
тендерийн багц хуулийг оруулж ирнэ.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот асуудалд орсон үдсэн гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт
эрчим хүчний үнийг нэмэхээс айгаад нэг ч цахилгаан станц барьж чадаагүй. Цахилгаан станц
дагасан дэд бүтэц дээр алаан болсон. Иймээс төлөвлөлтгүй газруудад арын хаалгаар газар
олгож эхэлсэн.
Хоёрдугаарт хотод мөнгө байгаагүй. Усын төсвийн хөрөнгийг уул уулын цаана жижиг байшин
болгоод явсан. Энэ тогтолцогоор хотоос сонгогдсон гишүүд парламентын олонх болж буй
анхны тохиолдол.
Зөвхөн орон нутаг хөгжсөнөөр Улаанбаатар хүнгүй болно гэдэг буруу агуулга. Хот хүнтэй
байснаар зах зээлтэй байна. Манайд олон хот баригдах хэмжээний хүн ам байхгүй. 2-3 том хот
баригдана. Уланбаатар хотод эрх мэдэл байгаагүй. Яамд эрх мэдлийг нь хуваагаад авчихсан
байсан” гэлээ.
Харин хотын дарга Х.Нямбаатар “Манай ажлын хэсэг 2040 он хүртэл дотоодын нийт
бүтээгдэхүүнийг 40 тэрбум ам.долларт хүрнэ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг
18,000 ам.долларт хүргэж, улсын төсөв 90 их наяд төгрөг байхаар тооцоолсон.
Бид Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
242 их наяд төгрөг шаардлагатай гэж тооцоолсон. Үүний 120 их наяд төгрөгийг улс болон
нийслэлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Харин үлдсэнийг нь хувийн хэвшлийн
санхүүжүүлэлтээр хийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл энэхүү хөгжлийн төлөвлөгөө хэрэгжих эдийн
засгийн баталгаа нь төр, хувийн хэвшлийн түншлал юм.
2035 он гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний үндсэн хэрэглээ 3,000 мегаваттыг давна.
Одоогоор 1,000 гаруй мегаватттай явж байна. Эрчим хүчний хэрэглээ 3,000 мегаваттыг давсан
тохиолдолд зөвхөн дамжуулах шугамыг өргөтгөн шинэчлэхэд долоон их наяд төгрөг
шаардлагатай” хэмээн хариуллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *