Монголбанк энэ оны эхний 3 сард 2.2 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2023 оны 3 дугаар сард 1,018.0 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанк энэ оны эхний гурван сард 2.2 тонн үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 146.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 3 дугаар сард дундаж үнэ 216,200 төгрөг байжээ.