НИТХ-ын шийдвэргүйгээр бусдын барилгыг нураах шийдвэр гаргаж, бусдад шилжүүлсэн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас “Ч” ОНӨААТҮГ-ын албан тушаалтан Г.Ч нь байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 мкв талбайн хэмжээтэй барилгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр нураах шийдвэр гаргаж, “С” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.