Авто зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна

0

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, байгуулах, нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан билээ. Уг Ажлын хэсэг нь Улаанбаатар хотод нийтэд үйлчлэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежмент, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулж байна. 

Тодруулбал, эдгээр ажлын дүнд хувийн тээврийн хэрэгслийн замбараагүй хэрэглээ багасан, нийтийн тээвэр болон моторт бус тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх юм. Мөн хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасаж түгжрэл, зам тээврийн осол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээний болон агаарын бохирдол багасах, иргэдийн уур бухимдал буурах зэрэг давуу тал үүснэ.

Ажлын хэсэг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг шинэчилж буй. Иймд иргэд, холбогдох байгууллагууд журмын төсөлд тусгах саналаа https://legalinfo.mn/mn/discussiondetial/16758808452991 цахим хаягаар ирүүлнэ үү.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ ОНӨТҮГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *