Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлэв
2023.04.13 16:28
Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяр 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүллээ.
Уг өргөдөл нь “Монголын Либерал Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэх агуулгатай байна.