Тусгай олимпоос А.Азжаргал АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

0
328666-13032025-1741829327-1346901012-jklsf

Альпийн цанын төрөлд уралдсан 15 настай А.Азжаргал Туринд болж буй Дэлхийн Тусгай Олимпын Өвлийн наадмаас Монголын багийн анхны АЛТАН медалийг авлаа.

Зэрэгцээд сноубоардын дараагийн төрөлд Алтан-Очир мөнгөн медаль хүртэж өчигдрийн  медалийн өнгөө хувиргасан бол, Энхзаяа хүрэл медаль хүртлээ.

Одоогийн байдлаар Монгол Улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна. Монгол Улсаас 24 тамирчин зургаан төрөлд өрсөлдөж байна.

Тусгай олимпын төрлүүд:

– Уулын цана  
– Цанын гүйлт  
– Уран гулгалт  
– Шорт-трек  
– Сноуборд  
– Цасан дээрх алхаа (Snowshoeing)
– Флорбол  
– Бүжгийн спорт

Монголынхоо баг, тамирчдад өндөр амжилт хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *