“Шувуу“ ажиллагааны хүрээнд ХБ-ны ТУЗ-ийн гишүүн асан Б.Баттулга Замын-Үүдийн боомтоор хил нэвтэрлээ

0

Тэгвэл тус ажиллагааны хүрээнд авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад өнгөрөгч оны долдугаар сарын 07-ны өдөр Бүгд найрамдах Турк улс руу хил гарсанаас хойш эргэж ирээгүй байсан Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Батсүрэнгийн Баттулга БНХАУ-аас Замын-Үүдийн боомтоор автомашинаар орж иржээ. Тэрбээр Хөх хот Эрээн гэсэн маршрутаар явж Монгол Улсын хилээр сая нэвтэрсэн аж.

Б.Баттулгын хувьд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлт гаргасан “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Пирамид орд” ХХК, “НВЦ” ХХК, “Бэрэн групп” ХХК-иудад Хөгжлийн банкнаас зээл олгох гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон хэмээн буруутгагдаж буй юм.

Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Хөгжлийн банкны тухай хууль, Хөгжлийн банкны Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчиж дээрх нэр бүхий таван компанид зээл олгох хуралд оролцож дэмжиж санал өгсөн байдаг аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *