“Шинэ хоршоо” эвгүйдээд ирмэгц ЗБДС-г Монголбанкны харьяанд авахаар хөдлөв үү

0

Зээлийн батлан даалтын санг Монголбанкны харьяанд авах тухай яригдаад эхэлжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан. Энэ хүрээнд малчдад 6 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Арилжааны банкнуудын хүү 11 бөгөөд зөрүү татаасыг Засгийн газар төсөвт зохицуулалт хийх маягаар төлнө.

Мөн нийт зээлийн 80-90 хувийг Зээлийн батлан даалтын сан батлан даах зохицуулалттай.

2024 оны аравдугаар сарын мэдээллээр нийт 517 тэрбумын зээл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгогдсон. Д.Амарбаясгалангийн хувьд Монголбанкны удирдлагуудтай уулзаж, зээлийн эх үүсвэрийг дахин нэмэгдүүлсэн байдаг.

Хүүгийн татаасыг төсвөөр, Зээлийн батлан даалтын санг Ковидын үеийн нэмэгдэл хөрөнгөөр санхүүжүүлнэ гэсэн энэ зохицуулалт эдийн засагчдын гайхшийг бардаг.

Найдваргүй зээл гарвал ЗБДС л арилжааны банкнуудын төлөлтийг хийж өгөх юм.

Одоогийн байдлаар ил яригдахгүй байгаа ч малчид “Шинэ хоршоо”-ны зээлээ хаа хамаагүй асуудалд зарцуулцгаасан, машин авч унацгаасан. Эргэн төлөх боломж нь хүндэрсэн тухай мэдээлэл бий.

Асуудал ЗБДС-даа тулаад ирмэгц түүнийг Монголбанкны харьяанд авна гэдэг Д.Амарбаясгалангийн санаачилга уу. Монголбанк нь УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага бөгөөд ерөнхийлөгчийг нь УИХ-ын дарга оруулж ирдэг. Одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ жилийн арваннэгдүгээр сард дуусна. Улмаар Д.Амарбаясгалан өөрийн хүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр санал болгох асуудал хүлээгдэж байгаа.

Нөгөө талд, зээлийг Засгийн газар талаас ХХААХҮЯ хариуцдаг. Х.Болорчулууд салбарын сайд байхдаа “Шинэ хоршоо”-г дэмжиж өгсөн. Нэг ёсондоо хүүгийн татаасыг ХХААХҮЯ бичигдсэн төсөвтөө зохицуулалт хийж төлнө. Харин одоо ХХААХҮЯ-ыг Ж.Энхбаяр толгойлж байна.

Яг энэ асуудалд Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан нар ойлголцолд хүрч чадахгүй байгаа тухай ч дуулдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *