ЕАЭЗХ-нд элсэх асуудлыг МАН-ын бүлэг дэмжлээ

9bqibyg9

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “15.8 тэрбум ам.долларын экспорт, 11.6 тэрбум импорт хийжээ. ОХУ-тай хийж байгаа худалдааны тэнцэл алдагдалтай байдаг. Евразийн Эдийн засгийн холбооны таван улс манай бараа бүтээгдэхүүнээс 5-50 хувийн татвар авдаг учир зах зээлд нь нэвтрэх боломжгүй байсан.

Тиймээс энэ зах зээл рүү ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүнээ гаргахын тулд чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээд байна. Гэрээний хүрээнд нийт 367 нэр төрлийн барааг тэглэх, бууруулахаар заасан.

Эхний хувилбарт улаанбуудай, өндөг зэрэг манай дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн орсон байсан учраас  бид 23 төрлийн бараан дээр маргаан үүсгэсэн. Эдгээр дээрээ эцсийн байдлаар тохиролцсон.

Манай талаас найман барааг хэлэлцээрээс хасуулахаар өгсөн. Нөгөө тал хүлээж авсан. Хуурай сүү өндөр, улаанбуудай, шар айраг, архи гэх мэт 11 бүтээгдэхүүн дээр уян хатан нөхцөл тохирсон. Дөрвөн бараа буюу жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дээр тохиролцоонд хүрч чадаагүй.

ЕАЭЗХ-ны гишүүн улсууд гаднаас 10 тэрбум ам.доллараар манайд байдаг бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа. Энэ зах зээл дээр манай бараа, бүтээгдэхүүн өрсөлдөнө гэсэн үг. Одоо УИХ баталбал нөгөө талд байгаа таван улдсын Парламент хэлэлцэж батлах ажил эхэлнэ.

Манайд үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүн дээр бид бас таатай нөхцөл авсан.

222 төрлийн бараа нь аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн, 94 төрлийн хүнс орж ирнэ. Эрдэс, химийн 51 төрлийн бүтээгдэхүүн хямд орж ирнэ. Энэ хэлэлцээрийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ.  

 Өндөг дээр манайх гаднаас авах шаардлагатай 90 сая ширхэг дээрээ л хөнгөлөлт үзүүлнэ, түүнээс цааш татвараар хамгаална гэж тохирсон. Ийм байдлаар хувийн хэвшилтэйгээ тохиролцоод гэрээгээ эцэслэсэн. Одоо УИХ-д өргөн барина” гэлээ.

About Author