Монгол Улс БНСУ-ын хаягжилтын системийг нэвтрүүлнэ

- Монгол Улсад хаягжилтын системийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ-ын мэргэжилтнүүд энэ сарын 24-29-ний өдрүүдэд Монголд ажиллаж байна.
- Тус улсын мэргэжилтнүүд энэ чиглэлээр Монголд хоёр дахь удаагаа ажиллаж буй.
- Гаднын орнуудын туршлагыг судалж, Өмнөд Солонгосын хаягийн системийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Монгол Улс БНСУ-ын авто замын нэршлийн хаягийн системийг нэвтрүүлнэ.
Монгол Улсад хаягжилтын системийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ-ын мэргэжилтнүүд энэ сарын 24-29-ний өдрүүдэд Монголд ажиллаж байна. Тус улсын мэргэжилтнүүд энэ чиглэлээр Монголд хоёр дахь удаагаа ажиллаж буй бөгөөд БНСУ-ын авто замын нэршлийн хаягийн системийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй аж.
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын тэлэлтийн улмаас стандарт хаягжилтыг тогтооход хүндрэлтэй тулгараад байна. Тиймээс гаднын орнуудын туршлагыг судалж, Өмнөд Солонгосын хаягийн системийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.