М.Цэцэгмаа: Нийслэлийн өмчит түр суурьшуулах орон сууцыг өглөө, оройгүй цэвэрлэдэг ч бохирдуулдаг нэг хэсэг байна

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах газар чөлөөлөлтөд өртөж байгаа айл өрхийг
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны орчимд Түр суурьшуулах
орон сууцанд оруулдаг байна. Нийслэлийн өмчит уг сууцанд зарим иргэний үйлдэл цэвэрлээд ч
барагдахгүй байгаа аж.
Энэ тухай Түр суурьшуулах орон сууцны үйлчлэгч М.Цэцэгмаа “Нийслэлийн өмчит түр
суурьшуулах орон сууцанд 700 гаруй айл амьдардаг. Эдгээр байрыг дөрвөн үйлчлэгч цэвэрлэдэг.
Гэтэл зарим оршин суугч орцонд хогоо хаях, архи уух, хана туургыг өшиглөж бохирдуулах, бие
засах, шүлс, нус цэрээ хаях юм. Өглөө, оройгүй цэвэрлэхэд бохирдуулдаг нэг хэсэг байхад
бидний хөдөлмөрийг хүндэтгэж, цэвэрхэн суудаг оршин суугчид бидэнд талархал илэрхийлдэг
юм.
Байгаа орчиндоо цэвэрхэн амьдрахыг Нийслэлийн өмчит түр суурьшуулах байрны оршин
суугчдад уриалж байна” гэж ярилаа.
Түр суурьшуулах орон сууцанд орох иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу
сонгон шалгаруулдаг аж.