Сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ-ын гишүүн уулзалт хийж,хэвлэмэл материал, тайлан тарааж болохгүй болов

0

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал, уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр
зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр
зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 9 дэх
заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн
зөвшөөрсөн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн
84.3 дахь хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн
дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон
холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан байдаг. Уг
заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих
нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын
гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, О. Шижир нарын
гишүүнтэйгээр байгуулсан байна.



УИХ-ын гишуун Ц.Сандаг-Очир “Манай байнгын хороо ҮХЦ-ийн 01, 03 дугаар дүгнэлтүүдийг
хэлэлцсэн. Байнгын хорооноос 01 дүгээр дүгнэлтийг хүлээж авна, 03 дугаар дүгнэлтийг хүлээж
авахгүй гэж шийдсэн. Гэтэл чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд эсрэгээр санал өгч
батлуулсан. Өөрөөр хэлбэл, хүлээж авна гэсэн дүгнэлтээ хүлээж авалгүй, хүлээж авахгүй
гэснийгээ хүлээгээд авчихсан. Тэгэхээр байнгын хорооны гишүүд минь чуулганы дээр байр
сууриа хамгаалдаг байгаач. Үүнээс болж улс төрийн маш том үр дагавартай шийдвэр гарчхаад
байна. Гишүүд та бидэнд бүгдэд маань хамаатай асуудал.
Чуулган дээр хүлээж аваагүй YХЦ-ийн 03 дугаар дүгнэлтэд “Сонгуулийн жил эхэлснээс хойш
УИХ-ын гишүүд ямар ч тайлан уулзалт хийж, хэвлэмэл материал тайлан тарааж болохгүй”
гэсэн заалт байсан. Үүнийг хүлээгээд авчихсан. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай
холбоотойгоор 15 хоногийн дотор хуулиа нийцүүлэх ёстой юм байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Гэтэл цэцийн дүгнэлтээс харвал 3 жил 6
сар болох нь. Сонгуулийн жилд уулзалт хийж, тайлан тавьж огт болохгүй.
Тиймээс ажлын хэсэгт орсон гишүүд тус бүрдээ гарц гаргалгаа юу байж болох вэ гэдгийг нам ,
бүлэг дээрээ ярилцаач” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *