Х.Тэмүүжин: АТГ-ыг үсний машин шиг ашигласан. Авлига ургадаг хөрс, толгойг өөрчлөх бус ургасан хөрс дээр нь машиндаад байгаа

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар 3.Дашдавааг Авлигатай тэмцэх
газрын дарга улируулан томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин Засгийн газар
авлигатай тэмцэх ажиллагааны талаар шүүмж хэлэв.
Тэрбээр “Олон нийтийн дунд 2024 оны сонгуулийн дараа томоохон өөрчлөлт гарна гэсэн
хүлээлттэй байсан. Түүний нэг нь тодорхой албан тушаалтнууд дээр хөдөлгөөн гарна гэсэн
хүлээлттэй байлаа. Ерөнхий сайдын зүгээс Авлигатай тэмцэх газрын дарга 3.Дашдавааг
үргэлжлүүлэн ажиллуулахаар оруулж ирлээ.
Мэдээж хэрэг хешиний ард тодорхой эрх мэдэл хуваарилалт, албан тушаалтнуудын статус-кво
эвдэгдэх вий гэсэн сонголтруу орж ирж байгааг үгүйсгэхгүй. Авлигатай тэмцэнэ гэдэг ганц энэ
байгууллагын ажил биш.
2024 оны сонгуулиар системийн авлига Монгол Улсад гаарсан тухай Ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Үнэхээр тогтолцооны авлига манай улсад байгаа бол Авлигатай
тэмцэх газрыг үсний машин шиг ашиглах нь зохимжгүй.
Өнгөрсөн хугацаанд яг л үсний машин шиг ашигласан. Авлига ургадаг хөрс, толгойг өөрчлөх бус
ургасан хөрс дээр нь машиндаад суугаад байгаа. Албан тушаалтнууд ээлж дараагаар шорон руу
ачигдаад, Авлигатай тэмцэх газрын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад УИХ-ын гишүүд
магтан дуулж байх шиг байна.
Хэн ч очсон хулгай хийж, авлига авч чаддаг тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга энэ
байгууллагыг төсөв мөнгөөр тордоод нэмэргүй. Тогтолцооны авлигатай тэмцэхийг бодож байгаа
бол зоригтой том өөрчлөлт хийх хэрэгтэй.
Авлигаас ангижрах хоёрхон арга бий. Нэгдүгээрт төвлөрсөн эрх мэдлийг задлах
шаардлагатай. Засгийн газар дотор, байгууллагын даргад овоорч, хувьчлагдаад
авчихсан эрх мэдлийг задалж, оновчлох ёстой. Энэ ажлаа Засгийн газраа хийхгүй
байна. Хоёрдугаарт эрх мэдлийг задалж байгаа бол харилцан хяналтад оруулах
ёстой. Харилцан хяналтад оруулах тогтолцоо ажиллахгүй байна.
Парламент тогтолцооны авлигатай зоригтой тэмцэнэ гэж байгаа бол импийчмент хийдэг эрх
мэдлээ авах ёстой. Албан тушаалтнуудын статус-квогоор томилогдож болно. Асуудал үүсвэл
парламент томилсон хүнээ огцруулдаг, хариуцлага тооцдог эрх мэдэлтэй болох ёстой. УИХ-д
ажлаа хариуцан тайлагнадаг хүмүүс огт хариуцдаггүй юм шиг хариуцлагагүй ажиллаж байна.
Эрх мэдлийнхээ механизмыг эхлүүлье. Эс бөгөөд сонгогдсон авторитаризм Монголд ажиллаад
эхэллээ. Сонгуулийн үр дүнгээр юу ч өөрчлөгддөггүй. Ядаж 126 гишүүнтэй УИХ энэ өөрчлөлтийг
хийж эхэлье. Дараа нь эрх мэдлүүдийг оновчилмоор байна” гэв.