Л.Гантөмөр: Еврази руу тэрбум доллар давсан худалдаа хийнэ

0

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ хийж, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авах нь тодорхой болоод байгаа аж. Гэхдээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худадаан түр хэлэлцээрт нэгдэх үр ашиггүй гэсэн судалгааны дүгнэлтийг МУИС-ийн судлаачид гаргаж, мөн үйлдвэрлэгчид эсрэг байр суурьтай байгаа юм. Харин Эдийн засгийн хөгжлийн яам тус хэлэлцээрт нэгдэх нь зөв бөгөөд зах зээл эдийн засгаа тэлэх боломж гэж харж байгаа аж.

Л.Гантөмөр: Их том мөрөөдвөл Еврази руу тэрум доллароос давсан худалдаа хийнэ. Хамгийн багадаа 500 сая ам.доллар олох боломжтой

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Засгийн газар ЕАЭЗХ-той хамтраад махны экспортыг нэмж, үүнээс 500 сая ам.доллар олох боломжтой. Манай улс тодорхой хэмжээнд мах экспортолж байгаа ч хонь, ямааны махыг гаргаж чаддаггүй. Хэлэлцээгээр эдгээр асуудлыг шийдэж, жилийн дөрвөн улиралд мах экспортолдог болно. Жишээлбэл, ОХУ-ын ресторануудын 55 хувь нь Киргиз, Казах, Узбек хоолтой юм байна. Энэ хоолны газрууд хонь, ямааны махаар хоолоо хийдэг. Тийм учраас манай энэ дээр зах зээлээ нээж чадлаа. Эдийн засаг солонгоруулна гэж яриад байгаагаа бодит болгоно. Тодруулбал, 255 мянган малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх нь хэлэлцээрийн гол зорилго.Монголын ноос үнэгүйдсэн. Арьс шир үнэгүй болсон. Бид цоордог гэдэг шалтаг хэлдэг боловч үнэндээ түүнийгээ зардаг зээл байхгүй. Зах зээл байхгүй учраас боловсруулдаг үйлдвэр байхгүй. Тийм учраас “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд их хөрөнгө зарж олон үйлдвэр барина. Энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг гадагш нийлүүлж чаддаг зах зээлийг сонгож байгаа. Зөвхөн ноолууран бүтээгдэхүүнээс 400, 500 сая долларын нэмүү өртөг бий болгоно гэж тооцоолж байна. Их том мөрөөдвөл, тэрбум доллароос давсан худалдаа хийнэ. Бид хүн шиг ажиллавал хамгийн багадаа 500 сая доллароос давсан худалдааг Еврази руу хийх бололцоо байна гэдэг хэлэлцээ ОХУ-руу очихдоо хийсэн. Одоо үүнийг ирэх долоо хоног байнгын хороон дээрээ ярилцана. Байнгын хороо дэмжвэл 6-7 сарын үед хэлэлцээр рүүгээ орно. Хэлэлцээрийг УИХ соёрхон батална гэлээ.Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр нь экспортын зах зээлийг өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой. Гэвч нөгөө талаараа дотоодын үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулсан судалгааны үр дүн гарсан байна. Тодруулбал, Монгол Улсын Их Сургуулийн Бодлогын судалгааны лабораториос Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр нэгдэн орсноор гарах эдийн засгийн үр нөлөөний талаар судалгаа шинжилгээний бүтээл гаргажээ. Судалгааны үр дүнгээс танилцуулбал:

Судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн Маркетинг, худалдааны тэнхимийн профессор Н.Отгонсайханаас тодрууллаа.

Н.Отгонсайхан: ЕАЭХ-ны хэлэлцээр байгуулах нь Монгол Улсад ашиггүй

undefined

МУИС-ийн Маркетинг, худалдааны тэнхимийн профессор Н.Отгонсайхан: Манай улс ЕАЭЗХ-ны орнуудад өнгөрсөн онд 110.1 сая ам.долларын бараа экспортолж, 2.9 тэрбум ам.долларын бараа импортолсон. Хэлэлцээр хийснээр экспорт 3.8, импорт 4.7 хувиар өсөх магадлалтай. Энэ нь худалдааны балансын алдагдал ямар байхыг харуулж байна. Импортын өсөлтийн дийлэнх нь аж үйлдвэрийн салбарт бий. Төрийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж сэргээхийг зорьж буй энэ салбарт өсөлт ирэхээр сөргөөр нөлөөлнө. Иймээс хэлэлцээр хийлээ гэхэд аж үйлдвэрийн салбараа өрсөлдөх чадвартай болгох нь чухал. Нэхмэл сүлжмэлийн салбарт тодорхой бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Гэхдээ Японтой хийсэн хэлэлцээрт манай хивс гарал үүслийн шаардлага хангаагүй тохиолдол гарч байсан. Өмнөх туршлагадаа суурилж, бэрхшээлээ шийдвэл экспортыг нэмж чадна. Хэлэлцээрийн хүрээнд гол нэрийн барааны гаалийн татварыг тэглүүлсэн. Хамгийн ихдээ адууны махан дээр үнийн дүнгээр нь авч үзвэл 1.7 сая болон бусад бүтээгдэхүүн дээр 200-300 мянган доллар тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд нэмэгдэхээр байна. Гэтэл цаана нь ахиад татварыг чөлөөлсөн ч гэсэн нэмүү өртгийн болон онцгой албан тавар, гаалийн хураамж бий. Ялангуяа ОХУ гаалийн хураамжаа жил бүр тодорхой үнийн дүнгээр болон нэр төрлөөсөө шалтгаалаад тогтоодог. Хамгийн өндөр үнэ нь 30 мянган рубль.Экспортлох боломжтой 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс манай улс 58-ыг экспортлох чадамжтай. Үүнээс Евразийн эдийн засгийн холбоонд 38 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн л экспортлох боломжтой гэж судалгаагаар гарсан. Харин импорт талдаа авч үзвэл 276 бараа бүтээгдэхүүнийг бид импортлох боломжтой. Үүнээс 227 бараа бүтээгдэхүүнийг тогтмол импортоор оруулж ирсэн. Гэвч бид тогтвортой экспортолж чаддаггүй, өрсөлдөх чадвар муу байгаа. Манай улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар ОХУ-аас импортолдог архины импорт хамгийн их буюу 94.6 хувиар нэмэгдэх бол өтгөрүүлсэн эсвэл өтгөрүүлээгүй, сахар болон бусад чихэрлэг амтлагч, амт үнэр оруулагч нэмсэн эсвэл нэмээгүй, жимс, самар, какаогийн хольцтой эсвэл хольцгүй цөцгийт сүү, зөөхий, хоормог, тараг болон ферментжүүлсэн эсвэл исгэсэн бусад сүү, цөцгийний импорт 70.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *