Д.Болорсүрэн: Төгрөг нуурын ордтой холбоотойгоор Х.Баттулгын хуульч Д.Пүрэвбаатар гэдэг хүн залгах боллоо. Би айж байна. Надад хамгаалалт хэрэгтэй байна

Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар иргэн Д. Болорсүрэн АТГ-ын гадна мэдээлэл хийлээ.
Түүний аав Р.Дүгэржав “Төгрөг нуур энержи” ХХК-ийг 2005 онд үүсгэн байгуулж байжээ.
Д.Болорсүрэн “Сүүлийн үед Төгрөг нуурын ордтой холбоотойгоор янз бүрийн дугаараас над руу
залгах болсон. Миний аав гурван жилийн өмнө бурхан болсон. Х.Баттулгын хуульч Пүрэвбаатар
гэдэг хүн залгаж, бичих боллоо. Мөн сайтуудаар аавыг минь 1.3 сая ам.доллароор уурхайг
зарсан мэтээр мэдээлэл цацах болсон.
Манай аав шинжлэх ухааны доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж
байсан эрдэмтэн хүн. Антарктид тив руу долоон удаа явж, тэнд газар авч байсан. Аав минь эрүүл чиг үүрэг хүн байсан.
Аав маань 2005 онд Төгрөг нуурын орд дээр хэсэг нөхдийн хамт утаагүй түлшний үйлдвэр
байгуулаад 2008 онд туршилтын үйлдвэрээс “Ноён Бики” гэсэн утаагүй гаргаж байсан. Аав энэ
ордын 20 хувийг эзэмшээд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2009 онд Хонконгийн
хөрөнгийн бирж дээр Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор хятадуудад зарсан. Ингэхдээ
бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр авч, цаашаа шилжүүлээд явсан. Бид 20 хувийн мөнгөө авах
гэж гурван шатны шүүхээр явсан ч тусыг эс олсон.
Өнөөдөр УИХ, Засгийн газрын түвшинд Төгрөг нуурын ордын асуудлыг гаргаж яриад.
улстөржүүлээд байгаад эмзэглэж байна. Иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалуудаа АТГ-т
өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхгүй бол аавыг минь 1.3 тэрбум ам.доллароор зарсан болгож
сүнсийг нь амирлуулахгүй байгаад зовж байна.
Над руу янз бүрийн дугаараас залгаж, мессэж бичиж байгаа. Айж байна. Надад хамгаалалт
хэрэгтэй байна” гэлээ.