2023-2024 онуудад Монгол Улсын хэмжээнд хамгийн их буюу 1578.3га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ

0

Монгол Улсын хэмжээнд нийт 30.7 мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай тухай статистик мэдээлэл бий. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000га талбайг нөхөн сэргээх” зорилтын хүрээнд улсын хэмжээнд 2023-2024 онд хамгийн их га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгджээ.    

Тодруулбал, Жинжий майнинг ХХК нь БОУАӨЯ-ны захиалгаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүжилт болон Капитрон банкны зээлийн эх үүсвэртэйгээр 1578,3га талбай буюу улсын хэмжээнд хамгийн их га талбайд нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийсэн байна.

Жинжий Майнинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр: Жинжий Майнинг ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж 2021 оноос хойш газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эвдэрсэн газрыг нөхөн сэргээж байгалийн унаган төрхөмд нь ойртуулан, эх орныхоо байгалийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нэр төртэй, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэсэндээ баяртай байна.

Манай хамт олон 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг  Харганат, Могойн голын аманд нийт 800.7га талбайд, 2024 онд мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нарийны ам хэмээх газарт 777.6га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гэрээний хугацаанд нь стандартын дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Цаашид манай компани хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн эвдэрч сүйдэж, эзэнгүй орхигдсон газарт техникийн нөхөн сэргээлт хийхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд Канад улсын нөхөн сэргээлт, автомат ойжуулалтын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Капитрон банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Чандмань: Манай харилцагч Жинжий майнинг компаниас энэхүү нөхөн сэргээлтийн төслийг санаачлан хамтран ажиллах санал тавьсан. Тус санал манай хувьд шинэ, тодорхой хэмжээний эрсдэлтэй байсан хэдий ч бид эцсийн үр дүн нь нутгийн иргэд болон байгаль орчинд ээлтэй байсан болохоор саналыг хүлээн авч, төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Капитрон банк нь хүрээнд сүүлийн жилүүдэд ногоон бизнес, байгаль дэлхийдээ ээлтэй байхыг дэмжиж тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын эхлэл нь техникийн нөхөн сэргээлт байдаг бөгөөд олборлолтын дараа чөлөөлөгдсөн орон зайг цаашид аж ахуйн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн ашиглах, экосистемийг тогтворжуулахын тулд техникийн нөхөн сэргээлтийг хийдэг байна. Өөрөөр хэлбэл техникийн нөхөн сэргээлтийн дараа мод тарих, ойжуулах экосистемийг бий болгох ажлууд явагддаг байна.

Цаашид ч Жинжий майнинг болон Капитрон банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, ногоон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *