Шилэн дансанд мэдээлэл байршуулах ажилд хамгийн хойрго ханддаг нь Сүхбаатар дүүрэг

0

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /2023.04.24/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр түрээсээрээ хамгийн их орлого олдог таван байгууллагыг зарласан билээ.

ЦХХЯ-наас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, долоо хоног тутамд “Шилэн индекс” зарлаж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллийн үеэр шинэчилсэн мэдээллээ зарлав.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам 98.59 хувь, Хууль зүй, дотоод хэргийн яам 91.66 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам 91.25 хувийн үнэлгээтэй төрийн захиргааны төв байгууллагуудаа тэргүүллээ.

Харин Төрийн захиргааны байгууллагын хувьд Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18 хувь, Архивын ерөнхий газар 84.72 хувь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 83.75 хувийн үнэлгээ авч хошуучилж байна.

Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 71.73 хувь, Баянхонгор аймгийн ЗДТГ 67.01 хувь, Баян-Өлгий аймгийн ЗДТГ 62.88 хувийн үнэлгээ авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дүүргүүдээс Багануур 76.05 хувь, Баянгол 74.64 хувь, Хан-Уул 63.38 хувиар тэргүүлсэн бол Сүхбаатар 43.05 хувь, Багахангай 43.66 хувийн хамгийн бага үнэлгээ авч сүүл мушгилаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *