ТАНИЛЦ: Нөлөө бүхий гурван компанийн ТУЗ-ийн нэрс болон цалин хангамж

0

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /2023.04.24/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр түрээсээрээ хамгийн их орлого олдог таван байгууллагыг зарласан билээ.

Энэ үеэр төрийн өмчийн, нөлөө бүхий компаниуд болох “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ-ийн ТУЗ-ийн 534 гишүүний цалин ил тод болж байгааг мөн зарлав. 

Shilen.gov.mn цахим хуудсанд өнгөрсөн долоо хоногт төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанийн 58 ТУЗ-ийн 504 гишүүний нэр, цалинг ил болгосон бол өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна хэмээн сайд хэлэв. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулж, давхардал, хийдэл арилгахын тулд  ТУЗ-үүдийг нэгтгэх, тогтмол цалин бус цагийн хөлс олгох шийдвэр гарган ажиллаж буй. Тухайлбал, “Эрдэнэс Монгол”-ын 39 компанийн хувьцаат компани байхаар хуульд заасан таваас бусдынх нь ТУЗ-ийг татан буулгаснаар зардал нь хоёр тэрбумаас 500 сая хүртэл дөрөв дахин бууруулахаар болсон ажээ. 

Өнөөдөр нэмж зарласан компаниудын ТУЗ-ын мэдээлэл:

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *