Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдэл гаргажээ
Олон нийтийн “Twitter” сүлжээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн нэр болон зургийг ашиглан “Magnaisuren Sandag @MagnaisurenTNbD” гэх хуурамч хаяг нээж, улмаар олон нийтийн хандалт авах зорилгоор бусдыг хэл амаар доромжлох, илт худал мэдээ /пост, коммент/ тараах үйлдлийг гаргаж байна.
Тус үйлдэл нь бусдын нэр төрийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтны нэр төрд халдсан хууль бус үйлдэл тул холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.