Сонгинохайрхан дүүрэг 818,6 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

0
VuhLgQCxEsOxuZpAg87h


Сонгинохайрхан дүүрэг 818,6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн хогийн цэгт төвлөрүүлжээ.

Дүүргийн Засаг даргын А/157 захирамжийн хүрээнд 03 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулжээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийт 2,350,000м2 талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 818,6 тн хог хаягдлыг цэвэрлэн тээвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн байна.

Уг цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 33 газар, хэлтэс, 43 хороо, хот нийтийн аж ахуйн чиглэлийн 12 гүйцэтгэгч байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1548 аж ахуйн нэгж байгууллага, ЕБС-ийн сургууль, цэцэрлэг, иргэдийн бүлэг, СӨХ-д зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *