Ерөнхий сайд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

0
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ баасан гарагт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэх аж.
  • Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн дансыг албан ёсоор нээх үйл ажиллагаа 2024 оны тавдугаар сард болсон.

Тэрбээр “Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм” гэж мэдэгдэж байсан

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. 

Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн дансыг албан ёсоор нээх үйл ажиллагаа 2024 оны тавдугаар сард болж байв. Тус үйл ажиллагаанд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож, “Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ. Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцлийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно” гэж мэдэгдэж байсан. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *