Танилцсан эмэгтэй нь Iphone 16, хоёр сая төгрөгийг нь аваад зугтжээ

Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 20-ны 18 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Танилцсан эмэгтэй гар утас, бэлэн мөнгө аваад алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, нэр бүхий эрэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь iphone 16 pro маркийн гар утас, биед байсан хоёр сая төгрөгийг нь зүс таних эмэгтэй хулгайлсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.