“Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын биед халдсантай холбогдуулан МУУҮА-иас мэдэгдэл гаргав

0


“Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан үйлдэлд хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг Монголын уул уурхайн үндэсний ассоциациас шаардаж мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд” Монгол Улсын хууль тогтоомж, түүний зүйл заалтыг ягштал мөрдөн хэрэгжүүлж яваа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг санаатайгаар харлуулах, мушиган гуйвуулах, худал мэдээлэл тараах, зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтыг цахим орчинд явуулах нь улам даамжирч байна. “Бадрах Энержи ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан үйлдэлд хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардаж байна. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэснээр цаашид хууль бус үйл явдал давтагдах эрсдэлийг хаах, бусдын нэр төр, бизнесийн хэвийг үйл ажиллагааг хангах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учрах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байна” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *