Ж.Алдаржавхлан: Иргэн газар авахдаа хэн нэгнийг царайчилдаг тогтолцоог хална
“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт цуврал уулзалт өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Төрийн албыг танил талаас ангид, хүнд сурталгүй болгох хэрэгтэй. Над дээр орж ирсэн хүн бүр газар хүсэж байна. Гэтэл би газар олгодог хүн биш. Энэ байдлыг халах зорилгоор Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод болгож, Газрын бирж байгуулах санаачилгыг гаргаад байна.
Иргэн газар авахдаа хэн нэгний гарын үсгийг царайчилж, цаг наргүй хүлээж суудаг тогтолцоог хална.
Үүнийг дагаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Төрд нүсэр бүтэц хэрэггүй. Тиймээс цахим шилжилтийг салбар бүрд хийх ёстой” гэв.