Г.Мөнхбаяр: Иргэн Э.Одбаяр руу дайрсан гэх гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үүдэнд нүүрэндээ маск зүүсэн залуу иргэн Э.Одбаяр руу дайрч байгаа гэх бичлэг цахим сүлжээнд цацагдаад буй.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Цагдаагийн байгууллагад цахим орчинд гарсан бичлэгийн асуудлаар өчигдөр гомдол мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
Зөрчлийн хэрэг нээсэн тул маск зүүсэн хүн болохыг шалгалтын явцад тогтооно. Урьдчилсан байдлаар ямар нэгэн дүгнэлт хэлэх боломжгүй.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.