ХХОАТ-ын 2022 оны буцаан олголтыг шилжүүлж эхэллээ
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын 2022 оны буцаан олголтыг шилжүүлж эхэллээ.
Орон нутгуудад буцаан олголт эхэлсэн ба одоогоор дараах аймгуудад иргэдийн буцаан олголтыг 100 хувь шилжүүлээд байна.
- Дорнод аймаг 1021 татвар төлөгчийн 1 тэрбум төгрөг
- Сүхбаатар аймаг 688 татвар төлөгчийн 582 сая төгрөг
- Хэнтий аймаг 514 татвар төлөгчийн 383 сая төгрөг
- Ховд аймаг 1128 татвар төлөгчийн 862 сая төгрөг
- Дархан-Уул аймаг 2277 татвар төлөгчийн 2.6 тэрбум төгрөг
- Булган аймаг 762 татвар төлөгчийн 608 сая төгрөг
- Говьсүмбэр аймаг 312 татвар төлөгчийн 318 сая төгрөг
- Орхон аймаг 2888 татвар төлөгчийн 4,4 тэрбум төгрөг байна.