ГССҮТ: Согтуу хүмүүсээс илүү хүүхдийн бэртэл их байгаа нь ясны сийрэгжилт, сахартай ундааны хэрэглээтэй шууд холбоотой

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 604 хүн хандаж эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 40 гаруй хувь нь буюу 284 хүүхэд бэртэж гэмтсэн гэх шалтгаанаар иржээ.
Хүүхдийн осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь ахуйн осол, механик гэмтэл ясны сийрэгжилттэй холбоотой болохыг тус төвийн гэмтлийн эмч эмч П.Баттулга хэлсэн. Тэрбээр “Оргил ачааллын үед хүмүүс 00, үүд хүртэл дугаарладаг. Шөнө дунд 02:00 цагаас хойш бага зэрэг татарна. Ачаалалгүй үе гэж байхгүй. Согтуу хүмүүсээс илүү хүүхдийн бэртэл их байна. Ахуйн осол, механик гэмтэл их. Яс нь маш их сийрэгжсэн байна. Энэ нь сахартай ундааны хэрэглээтэй шууд холбоотой” гэсэн юм.
