“Хууль тогтоох байгууллагад хууль бус аргаар орж ирсэн” Э.Болормааг хэзээ эргүүлэн татах вэ

0
9c577dbf69027e553522251aca611f2b

2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Парламентад хууль батлалцах битгий хэл хуулийн
хариуцлага хүлээх ёстой гишүүн нэг биш орж ирсэн билээ. Шүүхээс буруутай нь тогтоогдсон ч
бүрэн эрхээ эдэлж буй Дав. Цогтбаатарыг энд дурдаж болно. Тэгвэл түүнээс ч илүү буюу хууль
бусаар УИХ-д сонгогдсон байж болзошгүй нэг хүн байгаа нь Э.Болормаа юм..

Дав. Цогтбаатарын шүүхээс ял сонссон үйдэл цаг хугацааны хувьд олон жилийн өмнө буюу мань хүн ирээдүйд УИХ-ын гишүүн болно гэж зүүдлээ ч үгүй байх үед болсон, мөн УИХ-ын гишүүнээр
сонгогдсоных нь дараа Шүүхээс ял оноосон байдаг. Өөрөөр хэлбэл тэр гэмт үйлдэл хийж УИХ-ын
гишүүн болоогүй.

Харин Э.Болормаа хууль бус гэдгийг нь мэдсээр байж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас
хандив авсан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ буюу хууль тогтоох байгууллагад орохын тулд мэдсээр
байж, ухамсартайгаар хууль бус арга хэрэглэсэн.

Тэрбээр өнгөрсөн оны УИХ-ын ээлжит сонгуулиар Баруун бүсэд нэр дэвших үедээ “Ханбогд
Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив хууль бусаар
авсан нь тогтоогдсон.

Улс төрийн хүрээнд түүний Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэж ярьдаг бөгөөд үнэхээр ч 2021-
2022 онд ажлын албыг нь хариуцаж байгаад Ховд Аймгийн Засаг даргаар томилогдсон юм.


Түүний хууль бус үйлдэл багагүй хугацааны өмнө илчлэгдсэн ч төдийлөн газар аваагүй нь дээрээс
хамгаалалт, нөлөөтэй байсны шинж бөгөөд одоо төр хамгаалалт байхгүй болсноор хууль хэрэгжих
нөхцөл бүрдэж байгаа гэж хэлж ч болох юм

Ямартай ч “Хууль тогтоох байгууллагад хууль бус аргаар орж ирсэн” Э. Болормаад хариуцлага тооцох
асуудал Хамтарсан Засгийн газар огцорсны дараа хүчтэй яригдаж эхэллээ.

54 дүгээр зүйл.Мөнгөн хандивХэвлэх

54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөг хүртэл байна.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.2.Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан энэ хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн зардлын дансанд хандив өгч болно.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

54.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгөхийг хориглоно.

54.4.Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.5.Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

54.6.Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.

54.7.Бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглоно.

55 дугаар зүйл.Мөнгөн бус хандивХэвлэх

55.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:

55.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх;

55.1.2.үйлчилгээ үзүүлэх.

55.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.

55.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.

55.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

56 дугаар зүйл.Хандив өгөх, хүлээн авахыг хориглохХэвлэх

56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

56.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;

56.1.3.18 нас хүрээгүй хүн;

56.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

56.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;

56.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;

56.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.

56.3.Хандивлагч хандив өгөх бол энэ хуулийн 56.1-д заасан шаардлага хангаж байгаа эсэхээ хандив хүлээн авагчид нотлох үүрэгтэй.

56.4.Энэ хуулийн 56.2-т заасныг зөрчиж хүлээн авсан хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

56.5.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.

56.6.Нэр дэвшигч болон нам, эвслийн сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *