Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаав
Иргэн Ш.Сайхансамбуугаас “Ардын чуулган нам /АЧН/ үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудаа буцаан авах тухай” хүсэлтийг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ирүүлжээ.
Дээрх хүсэлтийн дагуу Ардын чуулган нам /АЧН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох бичиг баримтуудыг буцааж шийдвэрлэв.