Эзэнгүй хашаанд хүүхдээ хаясан эхийг олж тогтоожээ
Дархан-Уул аймгийн “Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 12.50 цагт бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу бүрэлдэхүүн шалгахад тус газарт 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгч, хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.