Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сошиал маркетингийг үр дүнтэй ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

0
     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Монголын Маркетингийн холбоо хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сошиал маркетингийг үр дүнтэй ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
     Хэлэлцүүлэгт маркетингийн салбарын төлөөллүүд болон ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ГЕГ, АТГ, ШШЕГ, УЕПГ-ын холбогдох албан хаагчид оролцлоо. 
     Хэлэлцүүлэгт Олон Улын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас “C4D-KAP аргачлал, Мөрөөдлийн шүхэр  мэдээллийн аяны үр дүн”,  “Ай Ди Лаб Эйжинси” ХХК-аас “Нийгмийн Маркетингийн орчин үеийн чиг хандлагууд”, “Endless growth marketing agency” байгууллагаас “Дижитал маркетингийг үр дүнтэй ашиглах арга хэрэгслүүд”, “Viral Agency” ХХК-аас “Нөлөөллийн компанит ажил төлөвлөх нь” зэрэг сэдвээр танилцуулга хийлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *