СЭДЭВ: Малчин айлын дэргэдэх гэр түрээсийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, наадмын захиалгууд ДҮҮРЧЭЭ

Амралт, зугаалгын улирал эхэлж, нийслэлчүүд хотоос “дайжих”, бэлтгэлээ базааж, амарч, зугаалах ая тухтай газрын эрэлд гарчээ. Гоё газар үзэж, аялаж зугаалах зорилготой хүмүүст үзэж, харах зүйлийн сонголт ихтэй ч хотоос холдож, амрангаа, хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих газар хайхаар өндөр үнэтэй амралт, сувиллын газруудаас өөр сонголт олддоггүй. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрэлт нь эрс нэмэгдсэн үйлчилгээ бол Малчин айлын дэргэдэх гэр түрээсийн үйлчилгээ. Энэ жил ч малчин айлын дэргэдэх гэрүүд эрэлттэй байна. Тэр дундаа хоттой ойрхон байрладаг малчин айлуудын наадмын амралтын өдрүүдийн захиалга дүүрч, олдохгүй байгаа аж.
Арга ч үгүй биз. Байгалийн сайханд, өтөг, бууц, үнэртэж, гал дээр цай, хоолоо хийх, сүү, цагаан идээ идэх, малчдын уламжлалт ахуй амьдралтай хүүхдүүдээ танилцуулж, хурга, ишигтэй “нөхөрлүүлэх” гээд маш олон давуу талтайн дээр үнэ хямд учраас сонирхож, дурлаж очих хүмүүс их байдаг гэнэ.

Түүнээс гадна “Энэ бол амралтын газрын үйлчилгээ биш. Байгалийн сайханд ой мод, гол усаа бараадсан малчин айлын хотонд хэд хоног алжаалаа тайлж, агаарын сайхнаар амьсгалж амрах үйлчилгээ. Тийм учраас архи дарс, шоу цэнгээн зохион байгуулахгүй байх ёстой” гэсэн шаардлагыг үйлчлүүлэгчиддээ тавьдаг учраас хүүхдүүдээ агаарт гаргаж, цагаан идээ, хурга ишигтэй ойрхон байлгах хүсэлтэй гэр бүлүүд ихэвчлэн зорьж очдог байна.

Үнийн хувьд ихэнх малчин айлуудын түрээсийн төлбөр адилхан хоногийн 100 мянган төгрөгөөс эхэлдэг аж. Зарим айлууд зөвхөн гэрийн түрээс нь 100 мянган төгрөг. Бусад нэмэлт зүйлүүдийг төлбөрөө төлөөд худалдаж авах ёстой гэсэн байдаг бол зарим айлууд нэмэлтээр сүү, тараг, өрөм, боорцог үнэгүй өгөөд хүссэн үедээ морь унах, хүүхдээ шар сүүнд оруулах гэх мэт үйлчилгээг үнэ төлбөргүй санал болгодог юм байна.

Товчхондоо бол энэ үйлчилгээ зуны сайхан цагт хөдөө амьдардаг хамаатан садангүй хүмүүст тохиромжтой эрэлттэй хэрэгцээ юм. Нөгөө талаас малчин айл орлого олж байна.
Бид гэр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг малчин айлуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Багануураас 25 км зайтай Төв аймгийн Мөнгөнморьтын замд Хөгшчүүл хороололын урд тохойд Хэрлэн голын эрэгт малчин айлын дэргэдэх гэр түрээслүүлж байна.

- Сүү
- тараг
- Өрөм үнэгүй
- Үхэртэй айл халуун дулаанаар угтаж үйлчилнэ.
- Ундны ус, түлшээр хангана
- Уул, ус нь тэгширсэн байгалийн маш сайханд амраарай.
- Холбогдох утас: 99749006 ,94466151
Малчин Х.Эрдэнэбулганы хот айлд гэр түрээсийн үйлчилгээ захиалга авч байна.

- Булган аймаг, Хангал сум /УБ хотоос 410 км, хатуу хучилттай замтай/
- Монгол гэр-150.000 /нэг хоног/
Түрээсийн үнэд өглөөний унд болон оройн тараг, түлээний мод, цагаан хэрэглэл багтсан. Захиалгын хоол, хорхог боодог зэрэг нэмэлт үйлчилгээг тусгайлсан тарифын дагуу авах боломжтой.
- Морь унах
- Загасчлах /хэрэгслээ аялагч өөрөө хариуцах/
- Хонинд явах
- Тугал хаших
- Үнээ саах
- Цагаан идээ бэлтгэх зэрэгт гар бие оролцох нь нээлттэй.
- Өглөөний ундны цэс: /6 хүний порцоор/
- Өрөм
- Цай
- Гэрийн боорцог
- Тараг /үдээс хойш/
Жич: Нэг гэрт 6 хүртэл зочин хүлээх авах бөгөөд майхан бариулах боломжгүй тул ойлгож хүлээн авна уу.
Наадмын өдрүүдийн захиалга дүүрсэн гэдгийг анхаарна уу..
Захиалга авах утас: 6699-0204
Төв аймаг Батсүмбэр сум УБ аас 70км зайнд малчин айлын дэргэдэх гэр амралт

- 5 ортой гэр
- 1 Хоног нь 60.000 1л сүү,1л тараг үнэгүй
- Холбогдох утас 88236997,88969374
Төв аймгийн Эрдэнэ суманд Байгалийн сайханд, малчны хотонд гэр бүлээрээ дархлаагаа дэмжин амрахыг урьж байна.

- ҮНЭ: Хоногийн 100 мянган төгрөг
- Өдрийн 6 хоолтой амрагч 1 хүний 50 мянган төгрөг
- Цагаан идээ /сүү, тараг, өрөм, ааруул, ээзгий, саам, айраг г.м /
- Гэрийн хоол /борцтой цуйван, шинэ махтай шөл, хорхог, боодог, цагаан хоол/
- Хүүхдийн дархлаажуулалт / Шар сүү, Саам, Айраг, Нар/
- Хонь, ямаа худалдана /гаргаж, гэдэс цэвэрлэж, хорхог хийж өгнө/
- Морь унуулна
- Гэр бүрт өдөр бүр 2 литр сүү, 2 литр тараг үнэгүй өгнө.
- Утасны сүлжээ байхгүй
- ЗАХИАЛГА ӨГӨХ: 99753078, 98590688
УБ-с 60км Модтой
Төв аймгийн Баянчандмань сумын малчин Буриад Улаанбаатар хотоос 60 км зайд, 52-н даваа, Нарс, Хусан ой модтой. Морь унах боломжтой, 4 хошуу малтай. Шорлог хийх зуухтай, Нойл суултууртай. 2-13 насны 3 зээ, ачтай. 70 гаруй насны гэр бүл хүлээн авна.
https://www.facebook.com/plugins/video.php?height=322&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmalchingerturees%2Fvideos%2F1797922794453749%2F&show_text=false&width=560&t=0
Гэрийн үнэ олон хоногоор илүү хямд
- 1 хоноход 120,000₮ – Сүү 2л, Тараг 2л үнэгүй
- 2 хоноход 180,000₮ – Сүү 2л, Тараг 2л үнэгүй
- 2-3 хоноход 250,000₮ – Сүү 2л, Тараг 2л үнэгүй
- 4-5 хоноход 330,000₮ – Сүү 2л, Тараг 2л үнэгүй
- 6-7 хоноход 380,000₮ – Сүү 2л, Тараг 2л үнэгүй
- Түлээний мод, аргал үнэгүй.
- Нэг гэрт 6 хүртэлх хүн байрлах боломжтой.
- 14 наснаас доош хүүхэд 6 хүний тоонд хамаарахгүй.
- Шороон зам 5 км
- Байршил: 52-н даваа
- Утас: 99713003
- 7 хоног 380,000
- Утас: 99713003
Эх сурвалж: Ubn.mn