Чингэлтэй дүүрэгт 69 настай эрэгтэй гэртэйгээ шатаж нас баржээ

0

  “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XXII хороо, Согоотын 77-р гудамжинд амбаар шатаж байна” гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт 69 настай эрэгтэй Ж өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *