“4 багц замын ажилд 1 ч монгол компани шалгараагүйд гайхаж байна”

0

Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай автозамын тендерийг хууль зөрчиж олгосон талаар мэдээлэл /2023.05.08/ хийж байна.

“Пик девелопмент” компанийн төлөөлөл Р.Батцогт “Зориудаар хятад компанийг тендерт оруулахын тулд хугацааг нь хойшлуулж байгаад хятад компанийг шалгаруулдаг явдал гарч байна. Сүүлийн үед хятад компанийг оруулж тендерээ нээдэг боллоо. Монгол компаниуд орсон тендер ямар нэгэн шалтгаанаар хойшилдог. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийт авто замын салбарынхантай өнгөрөгч сарын 27-ны өдөр  уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтаар монгол компаниудаа дэмжиж чанар, чансаатай болгоно гэх зүйлийг ярьсан. Гэтэл агентлагийн газрын дарга, Төрийн худалдан авах газрынхан Засгийн газрынхаа бодлогыг сөрөөд хятад компаниудыг дэмждэг болж байна.  Татвар төлөгчдийн мөнгөөр баригдах гэж буй зам шүү дээ. Гэтэл бидний татварын мөнгийг Хятадын компанид өгөх гэж байна. Нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт юм. Иймээс бид эсэргүүцэж байна.

Дөрвөн багц авто замд нэг ч монгол компани  шалгараагүй.

Монгол компани тусгай зөвшөөрөл бүх зүйлээ бүрдүүлээд өгсөн. Бүх мэдээлэл шилэн болчихсон. Гэтэл хятад компани цаасан дээр орчуулгын товчоон дээр бэлдсэн Консулын гарын үсэгтэй материалыг үндэслээд төрийн худалдан авах ажиллагааны газар дүгнэлээ. Нийтдээ дөрвөн багцад гурван хятад компани шалгарсан. Бид хуулийн дагуу хүсэлтээ өгсөн. Хятад компанийг шалгаруулсан гол үндэслэл нь Хөх хот аль нэг Консулын газрын дарга тамга дарсан юм билээ. Түүнийг төрийн худалдан авах ажиллагааны газар үндэслэн шалгаруулсан. Биднийг дотуур хувцсыг нь хүртэл шахуу ухаж төнхөөд бүгдийг нь үзчихээд хасчихлаа. Дээрх хятад компаниуд анх удаа Монголд тендерт орсон юм билээ. Энэ талаарх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд С.Бямбацогтод өгсөн. Одоо хариу хүлээж байна. Ер нь үнэлгээний хороо шударга бусаар тендер шалгаруулсан гэж хардаж байна.  Бидний төсөөллөөр 2000 хүнийг ажлын байраар хангах төсөл юм” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *