Хурдан морь унах хүүхдийн бүртгэл өнөөдөр дуусна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран Үндэсний их баяр наадамд хурдан морь унах хүүхдийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийг долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Морины комиссын байранд оройн 21:00 цаг хүртэл хийнэ.
Санамж: Нэг өдөрт хоёр болон түүнээс дээш уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Хурдан морийн уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, дэвтэр
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Эцэг, эх, асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөл
- Уралдаанд оролцох аюулгүй байдлын гэрээ
- Хүүхэд болон уяачийн иргэний үнэмлэх