Нагац ах Д.Одгэрэл: Хүүгийн дархлаа нь муудсан учир хүчтэй эм тариаг дийлэхгүй тархинд нь үрэвсэл болон бактер үүссээр байна
Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү Турк улсад эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт гурав дахь хагалгаандаа орсон. Хагалгаа амжилттай болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм.
Тэгвэл нэмэлтээр нагац ах Д.Одгэрэл нь цахим хуудаснаа дараах мэдээллийг байршуулжээ. Тэрбээр “Бяцхан хүүгийнхээ мэдээллийг тухай бүрд нь түмэн олондоо мэдээлж байх болно. Учир нь би түмэн олноосоо хандив хүсэхдээ амалсан. Яг шийдвэртэй үед нь мэдээллээ өөрийн хаягаар өгч байгаа шүү. Гэхдээ тэр бүр мэдээлэл хийх боломж цаг үнэндээ хомс байна. Түмэн олон минъ уучлаарай.
Хүү маань дархлаа их муудсан учир энэ их хүчтэй эм тариаг дийлэхгүй тархинд нь үрэвсэл болон бактер үүссээр байгаа. Нэг л удаа тархины хагалгаанд ороод о дуусах байсан. Гэтэл хагалгаанд ороод 2 хоноод шинжилгээний хариу гарахад микроп буюу үрэвсэл тархсан байсан.
Энэ нь биеийн дархлаа сул байсных. (Монголд амьсгалын аппараттай удаан байсных байж магадгүй. Мөн тээвэрлэлтийн горим зөрчигдсөн) гэж тодорхойлсон эмч нар.
Ийм учир 2 дахь хагалгаандаа ороод гуурсаар тархинаасаа шүүлэгсээр ( өдөр бүр томограп цусны шинжилгээ авсаар)
3 дахь хагалгаа буюу тархинд дахь гуурсыг нь дотор талаар шилжүүлж, өнөөдөр /2023.05.07/ хүү маань 60 хувьтай л дээрдэж байна.
Цаашид яг одоо байгаа байдлаахаа үргэлжилбэл хүү маань босчихно гэсэн итгэл найдвар бидэнд өгөөд байна.
Бид эмч нарынхаа үг үйл хөдлөлөөр л явна” гэжээ.