Зайсангийн авто замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй

0

Зайсангийн замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглох талаар холбогдох албаныхан өнөөдөр /2023.05.09/ мэдээлэл өгөв.

Автозамын түгжрэлийг буруулах ажлын хүрээнд зарим зам дээр хийгдэх хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оржээ. Тухайлбал, Энэ оны нэгдүгээр сараас эхэлж Зайсан орчмын нэг чигийн урсгал оруулсан. Тухайн бүсэд олон хотхоны барилга угсралтын ажил хийгдэж байна. Ингэснээр том оврын машинаар барилгын материал зөөх шаардлага үүсдэг. Зайсан орчимд амьдардаг иргэдийн зүгээс авто замаар зорчиход хүндрэлтэй байгааг удаа дараа илэрхийлсээр иржээ. Мөн холбоос зам эвдэрсэн гэдэг гомдол санал олноор ирсэн учир нийслэлийн автозамын газраас 750 метр замын нөхөж, засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэсэн ч хүнд даацын машин ихээр зорчсоноос үүдэн тус зам дээр дахин эвдрэл үүсэж эхэлжээ. Иймд завар үйлчилгээг хийж хүнд даацын машин зорчих боломжийг болгох үүднээс өнөөдрөөс эхэлж 23:00-06:00 цаг хүртэл Зайсангийн баруун хойд талаар явж байгаа замууд дээр цагийн хязгаарлалтаар эсрэг урсгалд оруулахаар болсон гэх тайлбарыг албаныхан өгөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *