Нийслэлийн прокурорын газраас мэдээлж байна

0

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдийн талаар:

Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зүүн хараа вагон депогийн инженер Ү, лаборант Т нарт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *