Сэтгүүлчээс 2 тэрбум шаардсан ЖАГСАГЧДЫН нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ

0

Сэтгүүлчийг нэр хүндэд нь халдсан хэмээн хоёр тэрбум төгрөг шаардсан жагсагч нарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болсон “Нүүрсний жагсаал”-ыг санхүүжилттэй явагдсан тухай мэдээллийг Zindaa.mn сайт анх нийтэлж байв.

Уг мэдээллийг тухайн үед жагсаалд оролцож байсан нэр бүхий 12 иргэн өөрсдийнх нь нэр хүндэд халдсан гэж үзэн, сэтгэл санааны хохиролд хоёр тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /20223.05.12/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийн шүүх хурал болж, хоёр тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь нэхэмжлэл гаргасан 12 иргэний нэр төрд тухайлан халдсан үндэслэл байхгүй, гүтгэлгийн шинж агуулаагүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *