АНТИБИОТЕКИЙН ҮЛДЭГДЭЛГҮЙ

0

Монбийф брэнд нь бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хэнээс, хаанаас, аль аймгаас, хэн гэдэг малчнаас авсан нь, хэзээ, хаана ямар тарилга туулга хэрэглэснийг тодорхойлж малчдаас үхэр худалдан авдаг. Үүний дараа аж ахуй дээр ирэнгүүт малын эмч 17 төрлийн үзлэг хийдэг. Ингээд 100 хоног мал зүйч мэргэжилтний хяналт дор, тэжээлийн мэргэжилтний баталгаажсан жороор малын өсөлттэй уялдуулсан тэжээлээр тэжээнэ. Ингээд эрүүл мал нь дулаахан тав тухтай эрүүл бүсэд, органик тэжээл идээд ирэхээр жингийн масс нэмэгдэж, 1 мал амьтнаас гарах ашиг шим илүү нэмэгддэг. 

ТУХТАЙ ОРЧИНД МАЛАА ӨСГӨДӨГ

Малд таатай хуурай, дулаахан орчин бүрдүүлэхийн тулд салхинаас хамгаалсан, нар ээсэн хашааг байгуулсан бөгөөд тогтмол хашаа хороог нь зориулалтын төхөөрөмжөөр цэвэрлэж, сүрэл бүтэн дэвсэж өгснөөр цэвэрхэн, хуурай, тухтай орчинтой болж байгаа юм. Мөн өвлийн улиралд худгийн, эсвэл булгийн хүйтэн усыг уулгаж малын энергийг баралгүй өвлийн тэсгим хүйтэнд ч, усыг зориулалтын төхөөмжөөр халааж 15-18 хэмийн дулаантай ус өгснөөр мал халуун хүйтний стрессийг бага авч байна.

МАЛЫН ТЭЖЭЭЛД ОНЦГОЙ АНХААРДАГ

Монголын үржил шимт хөрсөнд ургасан өвс тэжээлийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг. Монбийфийн хувьд мал бүрд үндсэн хоногийн нормыг нь тооцоод ногоон тэжээл, бүдүүн тэжээл, хүчит тэжээл, эрдэс нэмэлтүүд өгөхдөө өвс тэжээлийг нь зажлахад амархан байлгах үүднээс жижиглэж өгдөг.

ТЭЭВЭРЛЭЛТ, НЯДАЛГААНЫ ЦОГЦ ШИЙДЭЛ

Мал тээвэрлэх нь малд стресс өгч, махны чанарт нөлөөлдөгийг та сонссон уу? Хүн ч гэсэн машины донсолгоонд биеэ хураадагтай адилхан гэж ойлгож болно. Тэгвэл Монбийф компани олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн тарга тэвээрэгтэй үхэр сүргийг стандартын дагуу тээвэрлэж, зориулалтын орчинд нядалгаа хийдэг.

ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТЫГ ХАНГАСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВЛАГАА  

Та нэг биш удаа бохир орчинд бэлтгэгдээд ирсэн, дээгүүр нь гишгэлж байгаа мах харсан байх. Таны гар дээр ирэх хүртлээ хэдэн хүний гар дамжиж, ямар замыг туулсныг бид мэдэхгүй. Та зориулалтын орчинд, стандартын дагуу нядлагдаж, эрүүл ахуйг сахиж савлагдсан, зөвхөн задлаад л хоол шууд хийх хялбар хэрэглээг танд өгөх Монбийф брэндийн махыг эргэлзээ, айдасгүйгээр хоол хүнсэндээ хэрэглэх боломжтой.

ҮНЭ БОЛОМЖИЙН, ЧАНАРТАЙ

Махны үнэ өсөж, хахир өвлийг дөнгөж давсан туранхай, эсвэл хэзээ антибиотик тариулсан, биеэс нь гадагшилж дууссан эсэх нь тодорхойгүй, ямар замыг туулж ирсэн?, ариун цэврийн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй мах авах уу? Эрүүл, зөөлөн, шүүслэг, нэг удаагийн хоолныхоор хэрчиж бэлтгэсэн махыг ижил үнээр авах уу? гэдэг сонголт хийх үлдлээ.

 ЗӨӨЛӨН, ШҮҮСЛЭГ МАХ

Товчоор хэлбэл ийш тийш идэш тэжээл хайж, даарч хөрч явалгүй, дулаахан тухтай байрандаа 100 хоногийн турш хамгийн шим тэжээлтэй хоолыг, идэхэд амархнаар хэрчүүлж, өдрийн 4 удаа идээд, тэрийгээ бүлээн усаар даруулж уугаад байж байгаа мал стрестэх юм байхгүй учраас таргалах нь тодорхой. Таргална гэхээр өөхөн давхарга төсөөлөөд байж магадгүй юм. Энд тэжээж байгаа тэжээл арчилгаанаасаа хамаараах махан тарга нэмэгддэг гэдгийг онцолж дурьдах нь зөв байх.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *