Х.Булгантуяа: Энэ онд ажил олгогчдыг дэмжихэд 15 тэрбумыг зарцуулна

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гариг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсож байгаа. Өнөөдөр үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй уулзаж байна. Энэхүү гурван талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцож байгаа ажээ.

Энэ уулзалтад оролцож  буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөрийн хөлсниы доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гаран ажиллаж байна. Мөн нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт бэлтгэн уулзалтуудыг хийж байна. Энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *