АШУҮИС-ийн дотуур байрны 7 давхраас 22 настай эмэгтэй унаж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2023оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 20 минутад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж ГССҮТ-д хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй тус байрны долоо давхрын тагтнаас унаж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.