Фэйсбүүк хаягаа хакердуулсан 4661 гомдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

0

Фэйсбүүкийн хаяг хакердах, нууц үг нэвтрэх нэр таах шугамаар бусдын хаяг руу орж эргэн тойрных нь хүмүүсээс элдэв төрлийн аргаар мөнгө гуйж залилах гэмт хэргийн гаралт цахим залилангийн гэмт хэргийн 30 гаруй хувийг эзэлж байна. Фэйсбүүк залилангийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүс нь ихэвчлэн сурагчид болон оюутан залуус голдуу байдаг бөгөөд хэн нэгний хаягаар нэвтэрч орж мөнгө гуйхад дөрвөн найз тутмынх нь нэг нь мөнгө шилжүүлсэн тоо гарчээ.

 Бусдын фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа хүмүүс цаад харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, эргүүлж өгөхдөө мөнгө нэмж буцааж өгөх, эсвэл өөрөө осол аваарт орсон, эмнэлэгт байна, дэлгүүр байна гэх мэтээр бичиж бусдын дансаар залилангийн мөнгөө гарган авдаг байна.

Ойр дотныхоо хүнд тусалж байгаа гэж бодон чатанд итгэж боломжоороо мөнгө шилжүүлсэн иргэдийн гомдолыг шалгаж үзэхэд зарим залилагч нар ийм мэтээр 80 сая төгрөг цуглуулсан жишээ байна. Тэд насны хувьд залуучууд голдуу байгаа юм.

Цагдаагийн байгуллагад хаягаа хакердуулсан болон ойр дотныхоо хүнийг гэж бодоод мөнгөө өгсөн хэрэг сүүлийн хоёр жилд огцом өсжээ. Яг ийм жишээгээр өнөөдрийн байдлаар 4661 гомдол цагдаа дээр шалгагдаж байна.

Цахим орчинд үргэлж сэрэмжтэй бай.

Иргэн та ч өөрөө мэдэхгүйгээр фэйсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй цаг үед амьдарч байна. Ийм хэн нэгний хаягнаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягны эзэнтэй утсаар холбогдож, заавал нягталж шалгахгүй бол таны хохирол 100 хувь барагдах боломжгүй, залилуулсанаа мэдэхгүй цаг хугацаа алдсан бол эргэн олдохгүй ч байх байхыг үсгүйгэхгүй. Эцсийн мөчид шийдвэрийг та гаргадаг учир ямар нэгэн биетээр уулзаж, бодитоор яриагүй үедээ мөнгөний гүйлгээ хийх гэж л байгаа бол заавал нягталж, шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *